Беларусь, Казахстанаас элсэн чихэр оруулахыг ОХУ хязгаарлаж магадгүй
МОСКВА./ТАСС/. Беларусь, Казахстан улсаас элсэн чихэр импортлохыг ОХУ хязгаарлаж магадгүй гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Сайдын хэлснээр, дээрх орнууд элсэн чихрийн түүхий эдийг татваргүй гаднаас импортолдог ба улмаар боловсруулт хийн буцаагаад хямд элсэн чихрээ Орост зардаг байна.
2797 days