Дотоод нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд нэмэгджээ
ВАШИНГТОН. /ТАСС/. “G20-ийн бүлэгт багтдаг, бүрэлдэн тогтож буй зах зээлтэй хөгжиж буй 9 орны 5 нь буюу Орос, Бразили, Саудын Араб, ӨАБНУ, Мексик нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээний өсөлтийн хурдаар хөгжингүй эдийн засагтай орнуудтай бараг л зэрэгцээд ирж байна. Иймд одоогийн байдлаар эдгээр улс нь хөгжингүй орнуудыг гүйцэхээр араас нь хөөж яваа улсуудын тоонд орохгүй болсон хэмээн бид үзэж байна” гэж Олон улсын валютын сангийн тэргүүн дэд захирал Дэвид Липтон пүрэв гарагт мэдэгджээ.
2579 days