Хятад болон Япон улс худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах талаархи хэлэлцээрт гарын үсэг зуржээ
ТОКИО. /Синьхуа/ Хятадын Худалдааны сайд Жун Шань болон Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хиросигэ Сико нар “Худалдаа үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай” санамж бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах үеэр мөн Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар байжээ.
2559 days