Иргэд хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй танилцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн “Investment expo-2022” уулзалт, өдөрлөг “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Хөрөнгийн зах зээлийг хүн бүрд ойртуулах зорилготой тус үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтын талаарх ойлголт мэдээллийг үнэ төлбөргүй түгээж, нээлттэй зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтын ЭКСПО-д 1300 иргэн оролцож, ирсэн иргэд хувьцаа, бонд, банк санхүү, хөрөнгө оруулалтын сангийн нийт 20 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авав.
1151 days