"Увс чацаргана", "Булган ундрага", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 39 ХК-ийн 528,150 ширхэг хувьцааг 690,156,185 төгрөгөөр арилжлээ. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 21 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Увс чацаргана" (CHR+15.00%), "Булган ундрага" (BUN+11.63%), "Монгол Базальт" (MBW +5.81%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" (TTL-11.13%), "Би ди сек" (BDS-8.45%) болон "Сор" ХК (SOR -7.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
1132 days