Гадаад худалдаа, экспортын санхүүжилтийг хэлэлцэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар экспортлогч компани, ААН-үүдэд үзүүлж буй үйлчилгээ хурдан шуурхай болж сайжирна. Энэ талаар Европын Худалдааны танхим Европын Сэргэн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр “Монголын ЖДҮ эрхлэгчдийг Европын зах зээлд экспорт хийх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах, худалдааны санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт дугуй ширээний уулзалт МҮХАҮТ-д болов.
1312 days