Өвлийн бэлтгэлээ базааж эхлэхийг анхаарууллаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Уг ажлын хэсэг энэ удаад анхны хурлаа хийж аймаг, сумын өвс тэжээлийн нөөц хангалттай бүрдүүлж, өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхлэхийг сум, агентлагийн дарга нар болон холбогдох байгууллагад анхаарууллаа.
2511天