Өмнийн говийн тэргүүлэх үйлдвэр 10 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хүнсний тэргүүлэх үйлдвэр "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн хамт олон 10 жилийн ойн босгон дээрээ үйлдвэртээ ISO900152015, OHSAS 1800152007 стандартыг нэвтрүүлж олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна.
Үйлд вэр нь 10 жилийн өмнө таван ажилтантай цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 40 гаруй ажилтантай есөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон уул уурхайн компаниуд руу нийлүүлж байна. Даланбулаг үйлдвэрийнхэн говь нутгийн брэнд бүтээгдэхүүн буюу тэмээний чөмөгний тос, хөмүүлэн дарш, сорс зэргийг үйлдвэрлэдэг.
Ойн арга хэмжээг тохиолдуулж үйлдвэрийнхээ шилдэг хоёр ажилтнаа ОХУ-ын Улан-Үдэ рүү аялах эрхийн бичгээр шагнасан бол байгууллагын аварга ажилтнаар шалгарсан усны цехийн ахлах У.Бат-Өлзийд мөнгөн урамшуулал олгожээ. Мөн харилцагч дэлгүүрүүдийнхээ дунд борлуулалтын уралдаан зарлаж шилдгүүдээ шалгаруулав.
Хамгийн их борлуулалт хийсэн дэлгүүрээр Даланзадгад сумын "Баян төхөм" дэлгүүр шалгарсан байна. Ойн баярын арга хэмжээний үеэр "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Энхтүвшин "Манай үйлдвэрийн 10 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн хэрэглэгч та бүхэнтэйгээ баяраа хуваалцаж байна. Хамтдаа хөгжсөн түүхийн хуудас цаашид ч амжилттай үргэлжлүүлэх болно" гэв.
Компанийнхан рок попын алдартай дуучдыг Даланзадгад хотдоо урьж шоу тоглолт зохион байгууллаа. Ажнай талбайд нээлттэй зохион байгуулсан тоглолтод дуучин С.Наран, "Гранд" хамтлагийн дуучин В.Гантулга, "Мотив", "Дижитал" зэрэг хамтлаг дуучид, "VOICE" тэмцээний шилдэг оролцогчид ая дуугаа өргөлөө.
Д.Мишигсүрэн