Улсын физикийн олимпиадыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт ирэх онд болох улсын Физикийн олимпиадыг зохион байгуулах Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж анхны хурлаа зохион байгууллаа.
2019 оны тавдугаар сарын 23-28-нд улсын 32 дугаар физикийн олимпиадыг анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулах бөгөөд Ажлын хэсэг дээрх олимпиадын бэлтгэл ажлыг хангаж ажиллана.
Хурлаар физикийн олимпиадыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах шат дараалсан ажлуудыг чанартай гүйцэтгэх, багш нар хүүхдүүдээ сайн бэлтгэх зэрэг асуудлыг ярилцсан байна.
Дашрамд дурдахад орон нутгаас 2018-2019 оны хичээлийн жилд сурагч хүүхэд багачуудын сэтгэн бодох ур чадварыг сайжруулах зорилтын дор "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Д.Мишигсүрэн