"Мэргэжил сонгох өдөрлөг" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-09-21 16:37:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехникийн коллежид  есдүгээр сарын 21-нд "Мэргэжил сонгох өдөрлөг" боллоо.

 Дархан, Дорнод аймгийн Политехникийн коллежтэй хамтран зохион байгуулсан өдөрлөгийн үеэр албаныхан сурахыг хүссэн хүн бүхэн богино хугацаанд мэргэжил эзэмшиж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой гэдгийг онцолсон юм.

Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь уул уурхайд хэрэгцээтэй мэргэжлээр захиалагчийн хүсэлтийн дагуу мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд цаг хугацаа хийгээд санхүүгээ хэмнэж богино  хугацаанд мэргэжил эзэмшиж өндөр цалинтай ажил хийх боломж байдаг аж.

Мөн Оюутолгой ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй мэргэжил эзэмшүүлэх  зургаан тѳрлийн сургалтад сонирхсон иргэдийг бүртгэв. Эдгээр сургалтын нэгдүгээр ээлжийн тѳгсѳгчдийн 65 хувь нь, барилгын салбарын тѳгсѳгчдийн 95 хувь нь  ажлын байртай болжээ.

Тус Политехникийн коллежийн богино хугацааны сургалтад хамрагдаж гагнуур, оёдол, хүнд машин механизмын төгсөгчид зуун хувь ажлын байртай болдог аж.

Д.Мишигсүрэн 
相关新闻