Хөмүүлийн цуу, хармагтай шүүс хэрэглэгчдийн таашаалд нийцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-09-29 10:39:33

Өмнөговь /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймагт "Говь фестиваль- 2018" үзэсгэлэн худалдаа ёсдүгээр сарын 28-29-нд болж байна. Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн үйлдвэрлэгчид болон малчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж буй. 

Бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээс "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн үйлдвэрлэсэн "Хөмүүлийн цуу", Галтууд" ХХК-ийн үйлдвэрлэсэн "Хармагтай шүүс" нь онцлох шинэлэг бүтээгдэхүүн болжээ гэж иргэд онцлов.

Үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг  есдүгээр сарын 29-нд  тодруулна. "Малчны өдөр", "Говь фестиваль- 2018" арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд суурин газрын албан байгууллагууд өөрсдийн бэлтгэсэн хадлангаа малчдын хэрэгцээнд зориулж гардуулах юм.

Д.Мишигсүрэн

相关新闻