“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын шилдгүүдийг тодрууллаа
Ховд /МОНЦАМЭ/ “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр хоёр дахь өдрөө Хар ус нуурын Төмөрт хэмээх газар амжилттай үргэлжилж, тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулж, шилдэг оролцогчдын шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
2650天