“Говийн чоно-2018” аврах ажиллагааны усан дахь дадлагыг Ховд голд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-29 09:11:05
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт болж байгаа “Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр нуранги, давчуу орон зай, урсгал болон усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулагдах юм. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог өчигдөр тухайн дадлага сургуулийг явуулахаар төлөвлөсөн дадлагын баазаар очиж бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа.
“Говийн чоно-2018” гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургуулийн урсгал усан дахь аврах ажиллагааны үзүүлэх сургалт, дадлага сургуулийг аймгийн төвөөс 60 км зайд буюу Мянгад сумын "Тэмээтийн дэнж" хэмээх газар Ховд голын хөвөөнд зохион байгуулна.

Харин өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс 12 км зайд буюу "Шүүтийн тохой" гэх газар зохион байгуулахаар төлөвлөж байна.
"Говийн чоно-2018" гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох ажиллагаа 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулагдаж байна.
А.Бямбасүрэн
相关新闻