Төрийн тамгатай албан тоот дээр зарлал бичиж тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-31 08:27:35
Ховд/МОНЦАМЭ/ Төрийн албан хаагч албан бичгийн талаар төгс мэдлэгтэй байх ёстой атал өнөө цагт төрийн тамгатай албан бичиг дээр хэн нэгний хүссэн зарыг тавьж, бичиж суудаг дарга бас байна. 
Зөвхөн нэг жишээ хэлэхэд Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд гэгч 2016 оны сонгуулийн дараа сонгогдсон. Энэ хүн хэн нэгний хүсэлтээр төрийн тамгатай албан тоот дээр хувийн компанийн зарлал бичиж Жаргалант сумын төсөвт байгууллага, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, мөн залуучуудын байгууллагад түгээжээ.
Эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн тамгатай албан тоот дээр хувийн компанийн зар бичиж тавьж байгаа юм чинь дараа нь хувийн чанартай зарууд тавьж олон нийтэд хүргэх юм байна гэж иргэд шүүмжилж байна.
 
А.Бямбасүрэн
相关新闻