Баатархайрхан ууланд “Сүүн цацал” өргөх зан үйл үйлдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Зуны эхэн сарын шинийн 10 буюу лусын буулттай өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Ховд хотын баруун өмнө зүгт байрлах Баатархайрхан уулын энгэрт "Эх дэлхийгээ аргадсан ээжүүдийн сүүн цацал" арга хэмжээ өчигдөр боллоо.
Сүүн цацал өргөх ёслолыг Ховд аймгийн "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс санаачлан Жаргалант сумын "Ахмадын хороо", "Сүүн сэтгэл холбоо", Хөгжимт драмын театр, ИНЕГ-ын харъяа Ховд нисэх буудал зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцов.

Байгаль дэлхий, лус савдагуудаа аргадах зан үйл бол монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн өв соёл билээ. Тийм учраас тус аймгийн нутгаар хоёр сарын турш шороон шуурга шуурч хүн малгүй зутрааж байгалийн үзэгдлийг аргадан ээжүүд, эхчүүд хамтран үгийн сайхныг хэлэлцэн, хүслээ шивнэн тэнгэр, уулс алтайдаа залбирч сүүн цацлаа өргөлөө. Тус арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл болсон 80 гаруй эхчүүд өөрсдийн сүсэг бишрэлээр оролцов. Энэхүү ёслолд ном хурж, Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид морин хуурын хөг аялгуу өргөлөө.
Уул усаа аргадан, цагаан идээний дээжээ өргөн, үр хүүхдийнхээ хувь заяа, ирээдүй хойчийг даатган залбирсан шашны энэхүү зан үйлээр ээжүүд хурайлан, тэнгэр бурханаас ач ивээл гуйсан ээжүүдийн сүүн цацал өргөсний дараах шинэ өглөө тэнгэр цэлмэг, тогтуун, нартай сайхан өглөөгөөр эхэллээ.
Тэртээ 1912 оны 8 сарын 7-нд Ховд хотыг Манжийн ноёрхлоос чөлөөлсний дараа Монгол цэргийн гол хүч байрлаж байсан энэ уулыг Баатархайрхан хэмээн нэрийдсэн түүхтэй. Байгаль дэлхийгээ аргадах шашны зан үйл энэ ууланд удаа дараа болж хур бууж, дэлгэр зун ирж байсан удаатай.

А.Бямбасүрэн