Ховд хүүхдийн парк төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулал зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк сурагчдын хонхны баяраар нээлтээ хийж зуны үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэ жил “Сандаг” сан 2500 ширхэг гоёлын модыг тарьж тус паркад бэлэглэсэн. Эдгээр модыг энэ жил 12 дугаар ангиа төгсөгчид тарьж суулгасан юм. Тийм болохоор Соёл амралтын хүрээлэнгийн ногоон байгууламж өнгө үзэмжийн хувьд энэ зун илүү сайн болоод байна.
Зургадугаар сарын нэгэн бол хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Энэ өдөр ховдынхоо хүүхдүүдэд зориулж ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар Ховд паркын Соёл амралтын Хүрээлэнгийн дотоод хяналтын ажилтан Д. Отгонтуяа, ”Манай хүүхдийн парк энэ долоо хоногт хүүхдийн баярыг холбогдуулан багцын тасалбар гаргасан. Анги хамт олноороо тоглоход урамшуулал зарласан байгаа. Мөн хүүхдийн баяраас өмнө Ховд аймгийнхаа хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр, хүссэн хэмжээгээр нь тоглуулах урамшуулал зарлаад байна. Энэ тавдугаар сарын 29-нөөс эхлэн хүүхдийн парк өдөр бүр ажиллаж байна” гэв. Энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ паркыг зорьж очвол 50 хувийн хямдралтай үнээр хоёр цагийн дотор хүссэн хэмжээгээр нь тоглох боломжтой. Мөн бүтэн өдөр ая тухтай тоглож наадахаас гадна бэлэгтэй урамшууллыг бэлджээ.

А.Бямбасүрэн