"Интернэшнль Роүд”компани сумандаа мал угаах ванн барьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-31 08:29:57
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган  сумын иргэн, "Интернэшнль Роүд" компанийн захирал Батнасангийн Нямдаваа, ерөнхий инженер Сэмжидийн Ариунбат нар санаачлан Байтаг багийн "Гарьдын цэхээ", Баянгол багийн "Эмээл чулуу" -нд нийт 25 сая төгрөгийн өртэгтэй хоёр мал угаах ванн, 600 мал багтах угсардаг хашаатай нь барьж, ашиглалтад оруулан  сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө.
Сүүлийн 20 гаруй жил малчид нэгдсэн мал угаалгын ваннгүйгээс малаа угааж чадахгүй нэн хүндрэлтэй байсан юм. Тус сумаас энэ оныг МАА-н салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд малаа эрүүлжүүлэхэд тус нэмэр болсон сайхан ажил санаачлан, туслаж дэмжсэн "Интернэшнль Роүд"компаны хамт олонд сумын төр захиргаа, ард иргэд талархаж байна.
Энэ он  гарсаар Булган, Мөст, Ховд, Үенч сумуудад  малын галзуу өвчин удаа дараалан оношлогдож байгаа учир малчид мал сүргээ элдэв халдвараас сэргийлэх хорогдсон малын сэг зэм устгаж цэвэрлэх, хашаа хороогоо халдваргүйтгэх ажлыг малын эмчийн заавар зөвлөлгөөгөөр үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна. Урин дулааны улиралд малыг 1-2 удаа ариутгаж угааж, халваргүйжүүлэлт хийж  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол суурь өвчтэй мал боом, бусад халдварт өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.Ийм учраас малчдын санаа зовоосон асуудлыг нэг мал угаах ваннтай болсноор мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
А.Бямбасүрэн

 
相关新闻