"10.000 мод-Олон ястны угтах хаалга"-д тарьсан модыг саарал усаар усалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-25 16:00:06
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийнхаа угтах хаалгыг 10,000 амьд мод тарьж хийх төслийн ажил эхнээсээ амжилттай явж байна. Үндэсний мод тарих өдрөөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төр,төрийн бус байгууллагын ажилтнууд бүгд оролцож модыг нь суулгаж тарьж өгсөн юм.
Харин одоо тэдэнд  хамгийн тулгамдаж байсан тарьсан модоо услаж, ургуулах ажилд Хөшөөтийн уурхайн МонЭн Ко компанийн хамт олон туслан аймгийн Цэвэрлэх байгууламжийн саарал усыг зөөж усалгааны ажилд дэмжлэг үзүүлж байна.
"10.000 мод-Олон ястны угтах хаалга"  амьд мод тарих төслийг  дэмжиж  саарал ус зөөж буй тус компанийн дэмжлэг  дээрх  ажлын 90 хувьтай тэнцэнэ. Хэний ч санаанд байгаагүй саарал ус ашиглаж мод тарьж ургуулж болдог туршлагыг ч бас цаашид дэлгэрүүлмээр санагдлаа.  
Сум дундын ойн ангийн инженер У.Цэцгээ энэ оны 5 дугаар сарын 12-нд тарьсан мод суулгаснаас өнөөдрийг хүртэл хойш нахиа задраад сайхан ургаж  байна гэв.
Ажил хийх хүнд сэтгэл,зүтгэл, итгэл байвал юу ч бүтдэг гэдгийг “Түмэн модот” ТББ –ыг санаачлагч залуучууд тэвчээр зүтгэлээрээ харуулж байна. "10.000 мод-Олон ястны угтах хаалга" төслийн ажил эхэлсэн цагаас хойш тасралтгүй шороон шуурга шуурч, хуй салхитай хүйтэн өдрүүд үргэлжилсэн хэдий ч суулгасан моднууд эхнээсээ ногоон навчаа дэлгэж байна.
 А.Бямбасүрэн

相关新闻