Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн сүүний өдрийг Ховд аймагт энэ сарын 1-ний өдөр тэмдэглэх бөгөөд энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага SECIM C 2 /нэмүү өртгийн сүлжээ/ төслөөс иргэдэд сүү, сүүн бүтээгдхүүний ашиг тус, хэрэглэхийн давуу талыг ойлгуулах, сурталчлах ажиллагаа зохион байгуулах гэж байна.
Ховд аймгийн нийт малын 133,394,9 нь хээлтэгч мал байгаа бөгөөд 29263.7 л сүү сааж байгаа нь нийт саах малын 45-60 хувь нь саалинд хамрагдсан тооцоо байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сүүг цуглуулах хадгалах, дахин боловсруулах нэмүү өртгийн сүлжээ сайн хөгжөөгүй, иргэдийн сүүн бүтээгдхүүнийг хэрэглэх хэвших, ашиг тусыг ойлгуулах, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал чухал байгааг харуулж байна.
Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Усад анх удаагаа "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа ирэх 6 сарын 1-ний өдөр Чингисийн талбайд болох юм байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулах гэж байгаа юм. "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэхүү арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.
Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

А.Бямбасүрэн