СЭЛЭНГЭ
Ц.Рэгзэдмаа:Аймгийн ОК хууль дүрэм, журам зааврын хүрээнд ажиллаж байгаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Төвийн бүсийн “Сэлэнгэ хурд-2021" хурдан морины зуны уралдаан, мөн хэдхэн хоногийн өмнө тус аймгийн Баянгол суманд бөхийн барилдаан тус тус болсон. Энэхүү үйл ажиллагаануудтай холбогдуулан цахим орчинд нэлээд таагүй мэдээлэл тархаад байгаа. Тухайлбал олныг хамарсан үйл ажиллагааг 9-р сарын 1-нийг хүртэл хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан байхад хурдан морьдын уралдаан явууллаа. Мөн бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд цол олгоно, олгохгүй зэрэг асуудлаар иргэд талцан бухимдлаа илэрхийлсэн юм. Иймээс эдгээр асуудлуудад тодруулга авах зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаатай уулзлаа. 
1388天