Аймгийн хэмжээнд батлагдсан 43 тохиолдлын 23 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-10 21:49:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт нийт 43 эерэг тохиолдол батлагдаж, "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштойгоор нэг иргэн нас барсан байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан 43 тохиолдлын 23 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа аж. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 20 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 63 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 6 тасагт 93 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн нэмж хэвтсэн 10 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 268 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 84 тохиолдол нэмэгджээ.

Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн тав, 17 хүртэлх насны хүүхэд 10, маш хүнд хоёр, хүнд 10, хүндэвтэр 28 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

相关新闻