Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадамыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол орны урд хилээс хойд хил хүртэл 1100 км замыг гүйж туулсан нэгэн түүхийг хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам анхлан бичлээ. Түүнийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн цэргийн 0101-р анги, Хилийн цэргийн 0243-р анги, Сүхбаатар сум, Биеийн тамир спортын газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, баяр хүргэлээ.
1364天