5471 иргэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын 2021 оны
тайлан”, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан”-гийн
хэрэгжилтийг хэлэлцэн ЗГХЭГ-т хүргүүлжээ.
2021 онд аймгийн хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтанд нийт 5471 иргэн хандаж санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргажээ. Эдгээрээс 5124 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 93.6 хувийн үзүүлэлттэй байгаа аж. Мөн 25 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлжээ.
Тайлант хугацаанд
иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд иргэдийн төрсний бүртгэл, регистрийн
дугаарын зөрчил, цахим үнэмлэх сунгуулах, шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн
хугацаа хэтэрсэн, газар тариалан, хадлангийн талбайн зөвшөөрөл болон газрын
харилцаа, нийгмийн халамжид хамрагдахыг хүссэн, хүүхдийн мөнгөний халамжид
хамрагдах, мөнгөн тусламж, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, халаалт
дулаантай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлж байна.