Гэрийн эмчилгээнд 90 хүн нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 105 тохиолдол
батлагдаж, нийт тохиолдол 19866 болсон
байна. Батлагдсан нийт тохиолдлын 34 нь аймгийн төв Сүхбаатарт илэрчээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 7 тохиолдол эдгэрч гэрийн
тусгаарлалтад шилжиж, 15
тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 153 тохиолдол
эмчилгээ хяналтад байна. Мөн
дээрх хугацаанд нэмж хэвтсэн 13 тохиолдол, гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 779
тохиолдол өрх, сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 90 хүн нэмэгдсэн байна.
Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 12, 17 хүртэлх насны 13 хүүхэд, хүнд 3,
хүндэвтэр 94 тохиолдол эмчлүүлж байна гэж Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын Тандалтын алба
мэдээллээ.