Хилийн 0101 дүгээр ангийн офицерууд 2022 онд өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хил хамгаалах
байгууллагаас 2022 оныг “Офицерын манлайллын жил” болгон зарлаж, “Дархан хилийн албанд итгэл
дүүрэн-сэтгэл хангалуун хилчин” зорилт дэвшүүлжээ.
Энэхүү зорилтын хүрээнд “Офицерын
манлайллын жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын
баатар, Жадамбын Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр анги зохион байгуулсан
байна.
Нээлтийн ёслолын
хүрээнд тус ангийн захирагчаар 1985-1990 оны хооронд ажиллаж байсан Монгол Улсын
Хүндэт хилчин, Онц хилчин, бэлтгэл хурандаа И.Бат-Оршихтэй
уулзалт зохион байгуулжээ. Буурал хурандаа энэ үеэр нийт офицеруудад
амьдралын сургамж, зөвлөгөө өгсөн байна. Мөн хилийн 0338
дугаар салбарын баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч У.Энхмандах “Хувь хүний
хөгжил” сэдвээр илтгэл тавьж, ангийн офицерын
зөвлөлийн дарга, хошууч Э.Алтанбулаг “Офицерын манлайллын жилийн хугацаанд авч
хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн”-ийн талаар нийт офицеруудад танилцуулга
хийжээ. Тус ангийн офицерууд 2022 онд өөрчлөлтийг
өөрөөсөө эхлэн, харилцааг эрхэмлэн, хандлагаа өөрчлөн, хамтдаа хөгжинө гэсэн
зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.