Сүүлийн 24 цагт 150 эерэг тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-05 20:44:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 150 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 19224 болжээ. Энэхүү батлагдсан нийт тохиолдлын 78 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна.  

Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 4 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн гэрээр болон өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 12 тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 72 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ өдрүүдэд эмнэлэгт нэмж хэвтсэн 18 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 294 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 80 тохиолдол нэмэгдсэн аж.

Дээрх нийт батлагдсан тохиолдлоос жирэмсэн гурав, 0-17 насны 12 хүүхэд, хүнд 3, хүндэвтэр 35 тохиолдол эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас мэдээллээ.

 

相关新闻