Дотуур байрны сурагчид тав тухтай, тохилог дулаан орчинд сурч боловсрох нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-10 19:36:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сумын төвөөс хол, алслагдсан нутагт гэр нь байдаг дотуур байрны сурагчдыг тав тухтай, тохилог дулаан орчинд сурч боловсрох, гэрийн орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн өгч байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЕБС-ийн дотуур байрны амралтын өрөөний засвар, тохижилт, шаардлагатай цахилгаан хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус дотуур байранд 29 малчин өрхийн 60 суралцагч амьдарч байгаа ажээ. Ингэснээр хөдөөд хүүхэд хамгааллын бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, сургууль, дотуур байранд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх зорилго биелэлээ олж байна. Энэхүү хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх ажлын санхүүжилтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат шийдвэрлэж өгсөн байна.  

相关新闻