Сэлэнгэ аймагт нас баралт нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-07 00:43:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын Тандалтын албаны мэдээгээр тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 88 эерэг тохиолдол батлагдаж, нэг иргэн  "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштойгоор өвдөж нас барсан байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан дээрх 88 тохиолдлын 52 нь аймгийн төв Сүхбаатарт, 19 нь Мандал суманд илэрчээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 4 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 20 тохиолдол эдгэрсэн аж. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 78 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Харин энэ өдрүүдэд эмнэлэгт нэмж 10  тохиолдол, гэрийн эмчилгээнд сум, тосгонд 391 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 117 тохиолдол нэмэгдсэн байна. Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 3, 17 хүртэлх насны 12 хүүхэд, хүнд 3, хүндэвтэр 37 тохиолдол эмчлүүлж байна.

 

相关新闻