2022 оныг “Бүтээн байгуулалт-нийгмийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын 5-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн Засаг
даргын зөвлөлийн хурлаар 2022 оныг “Бүтээн байгуулалт-нийгмийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах
шийдвэрийг гаргажээ.
Мөн тус хурлаар орон нутагт төрийн ажил үйлчилгээ
хэрхэн явагдаж буйг шалгаж, ард иргэдийн санал хүсэлтийг
сонсох 6 ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын
хэсэг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 17 сум, 6 тосгонд ажиллах
болжээ.
Түүнчлэн тус хуралдаанаас аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын
26-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.