Н.Лхагвадорж:Төр, хувийн хэвшил бие биенээ дэмжин хамтарч байж хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-21 22:21:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажил авсан эхний өдрөөсөө орон нутагт ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллана гэдгээ амалсан. Тэрээр энэ удаа холбогдох албаны хүмүүсийн хамтаар Ерөө суманд ажиллажээ.

Аймгийн дарга тэргүүтэй багийнхан тус сумын халаалтын төв, шинээр баригдаж буй  цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцан, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өгчээ. Тухайлбал халаалтын төвийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцах үедээ аймгийн удирдлага “Халаалтын төв үйл ажиллагаагаа горимын дагуу явуулж, бүрэн гүйцэд халаалтаа гаргаарай. Төр, хувийн хэвшил бие биенээ дэмжин хамтарч байж хөгжинө. Энд ирсэн мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө сайтар авч ажилла. Дараа жил халаалт дулаантай холбоотой ямар нэг асуудал энэ сумын хэмжээнд ярихгүй шүү. Тиймээс энэ жилийн гарч байгаа алдаа дутагдал дээрээ харилцан ярилцаад эртнээс асуудлаа цэгцлээд яваарай” хэмээн захилаа. Ерөө сумын албан байгууллагууд нэгдсэн нэг халаалтын төвөөс дулаанаа авдаг аж.

Мөн шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд онцгой анхаарч, зураг төлөвлөгөөний дагуу ажлаа хийж дуусгахыг анхааруулжээ. Тус цэцэрлэгийн гадна засвар дуусч, дотор засварын ажил хийгдэж байгаа аж. Мөн тус суманд хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургуулийн ажлын явцыг үзэж сонирхсон байна. Эл барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй гадна тал нь бүрэн дуусч, дотор засварын ажил явагдаж байгаа ажээ. 

相关新闻