Хүчний 3 төрөлтийн тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-16 22:25:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах хүчний 3 төрөлтийн тэмцээн"-д оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулжээ.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь алба хаагчдыг соён гэгээрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг байна.

Энэхүү "Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах хүчний 3 төрөлтийн тэмцээн" нь энэ сарын 11-ний өдөр болж, тус байгууллагын харьяа хэлтэс, тасаг, хэсгүүдийн төлөөлөл тамирчид оролцжээ. Тэмцээнд нийт 7 багийн 45 алба хаагч хүчний 3 төрөлтийн 5 жинд оролцож, хүч, тэнхээ, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн байна. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Харин дэд байрт Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид, гутгаар байрт Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн баг тамирчид тус тус шалгарсан байна.  

相关新闻