Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ
аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын
ажилтантай хамтран өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн
хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, зохих мэдээллээр ханган
ажилласан байна. Өдөрлөгийг "Сэлэнгэ Олон улсын худалдааны
төв"-д байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн
төвд
зохион байгууллаа. Олон улсын Хүний эрхийн өдөрт
зориулсан эл үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны аймаг дахь
салбар, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн
холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.