Их эрдэмтнээр овоглосон Дундговийн наадам шинэ цэнгэлдэх хүрээлэндээ эхэллээ
Дурьдах хэд хэдэн онцлогтойгоор Дундговийн наадам өнөөдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монголын судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, нэрт соён гэгээрүүлэгч, их бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэлмий гийсний 150 жилийн ойд зориулан түүний алдарт бүтээл “Алтан дэвтэр” зохиолоор нэрлэгдсэн нь гол онцлог болж байна. Түүнчлэн Говийн бүсийн хурдан морины “Их мандал” уралдаантай хамтатгасан нь энэ жилийн наадам урьд урьдынхаас өргөн дэлгэр байж, цаг агаарын хувьд ч ган тайлагдсан таатай үе тохиосонд наадамчин олны сэтгэл өег байна. Мөн Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнгийн эхний барилга ашиглалтад орж, шинэ цэнгэлдэх хүрээлэндээ хийж буй анхны наадам гэдгийг ч онцлохоор байна.
2863天