Усанд автсан Эрүүл мэндийн газрын хохирлын хэмжээг тооцох ажлын хэсэг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-нд Мандалговь хот орчмоор мөндөртэй, ширүүн аадар бороо найман минут үргэлжлэн орсон. Үүний улмаас аймгийн Эрүүл мэндийн газрын барилгын зоорийн давхар усанд автаж, тус байгууллагад багагүй хохирол учраад байгаа юм. Хохирлын хэмжээг бодитоор тооцож гаргах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрөгч баасан гаригт байгуулсан байна.
Усанд автсан давхарт тус байгууллагын архив, бие бялдрын чийрэгжүүлэлтийн танхим, гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөөц, аж ахуйн агуулах болон 380 квт- ын цахилгааны үүсгүүр, автамашины граж байршиж байсан. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан олгодог товлолын вакцин хадгалагдаж байсан бөгөөд ОБГ- ын алба хаагчидтай хамжин вакциныг гаргаж амжсан ч вакцин хадгалж байсан хөргөгчнүүд усанд автжээ.
ЭМГ- ын барилгыг гурван жил гаруйн өмнө ашиглалтад хүлээн авсан шинэ барилга юм. Усанд автсаны улмаас гэрэл цахилгаангүй болж, ажлаа хэвийн явуулах нөхцөл алдагдан, өнөөдрийн байдлаар тус байгууллагын алба хаагчид ЭМГ-ын хуучин барилгад түр шилжин байршаад байна. Ойрын хугацаанд усанд автсан барилгад улсын комисс ажиллаж дүгнэлт гаргана. Мөн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж учирсан хохирлыг хэмжээг тооцно. Эл ажлын хэсгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундага ахалж байна.
Усанд автсан эд материал, зүйлсийг нэг бүрчлэн үзэж, дахин ашиглах боломжтой үгүйгээр ялгаж, үнэлгээг үндэслэн хохирлыг тооцож, ойрын хугацаанд дуусгана гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэллээ.

Т. Отгонтуяа