Шинэ өвс, тэжээл татан авч эхлээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт одоогоор 40 гаруй хувьтай байна. Өнгөрсөн сард гаргасан аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумд дор бүрнээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хэрхэн базааснаа энэ сарын 25 гэхэд өвөлжилтийн бэлтгэл хангуулах аймгийн ажлын хэсэгт танилцуулах ажээ.
Мал аж ахуйн өвөлжилтөд зориулж Дундговь аймаг 790 тонн өвс, 500 тонн тэжээл нөөцөлж бэлдэх Засгийн газрын тогтоолтой. Үүн дотор Дундговь аймгийн 15 сум тус бүр 40 тонн өвс, 30 тонн тэжээл бэлдэх юм. Урьд жилүүдэд нөөцлөн бэлдэж байсан өвс, тэжээлийн үлдэгдэл бий бөгөөд энэ нь чанарын шаардлага хангавал энэ жилийн нөөцөд дахин ашиглана. Ингэсэн тохиолдолд 360 тонн өвс, 224 тонн тэжээл шинээр бэлдэнэ. Одоогийн байдлаар урьд жилүүдийн үлдэгдэл өвс, тэжээлд шинжилгээ хийлгэж байгаа. Хариу нь хараахан гараагүй гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир хэллээ.
Өвс, тэжээл бэлдэхэд нийт 290 сая төгрөг зарцуулахаар байна. Үүний 40 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас бусдыг нь Засгийн газрын нөөцөөс олгоно. Одоогоор шинэ өвс, тэжээлийн татан авалт хараахан эхлээгүй байна гэлээ.
Энэ жил Дундговь аймгийн хадлангийн хоёр бригад Хэнтий аймгийн нутагт өвс бэлдэн ажиллаж байна. Тэдний бэлдсэн өвснөөс орон нутгийн нөөцөд тодорхой хэмжээгээр худалдан авна. Үнийн хувьд, энэ жил шинээр татан авах өвс, тэжээл тээвэрлэлтийн зардал шингэсэн үнээр, жил өнжин хадгалагдсан өвс, тэжээлийг ашиглаж болно гэсэн тохиодолд зах зээлийн үнээс хямдруулсан үнээр малчдад худалдах чигтэй байна.

Т. Отгонтуяа