Усанд автсан давхраас товлолын вакциныг зөөж амжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/. Өчигдөр үдээс хойш орсон түр зуурын аадар борооны улмаас аймгийн Эрүүл мэндийн газрын барилга усанд автаж, улмаар зоорийн нэг давхар нь усаар дүүрсэн. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид яаралтай арга хэмжээ авч, усыг шавхахаар соруулж эхэлсэн бөгөөд ЭМГ- ын ажилтнууд ч хамжин шөнөжин ажиллаж өнөөдөр үдээс өмнө усыг шавхаж дууссан байна.
Усанд автсан давхарт тус байгууллагын архив, бие бялдарын чийрэгжүүлэлтийн танхим, гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөөц, аж ахуйн агуулах болон 380 квт- ын цахилгааны үүсгүүр, автамашины граж байршиж байсан юм. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан олгодог товлолын вакцин хадгалагдаж байсан бөгөөд ус хонгилоор орж ирэхтэй зэрэгцэн байгууллагын ажилтнууд, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран вакциныг зөөж амжсан. Вакцин хадгалж байсан хөргөгч усанд автсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс вакцин хадгалах хөргөгч татан авч, ЭМГ-ын сургалтын төвд байршуулснаар вакцин хадгалалтын хэвийн горимыг үргэлжлүүлж байгаа гэж ЭМГ- ын ахлах мэргэжилтэн Б.Саруулцэцэг хэллээ.
Байгууллагын ажилтнууд дээр Зэвсэгт хүчний 275-р ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн тусалж, усанд автсан архивын баримт бичгүүд болон бусад эд хэрэглэгдэхүүнийг бүгдийг зөөж гаргасан байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тооцож хараахан гаргаагүй. Юун түрүүнд үерийн усаар тунаж үлдсэн лаг шаврыг зөөж, барилгын зоорийн давхарыг цэвэрлэх арга хэмжээ яаралттай авч байна.
Мөн дахин усанд автахаас сэргийлэх үүднээс шороо далан хийж байна. Тус байгууллага гэрэл цахилгаан эх үүсгэвэргүй, ажлаа хэвийн явуулах нөхцөл алдагджээ.

Т. Отгонтуяа