Ашиг шим өндөртэй малынхаа генетик тогтоцыг тодорхойлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Өндөршил сумын Гүр адуу, Хулд сумын Олдохын талын тэмээ, Сайнцагаан сумын Далай багийн хонь бусад үүлдэр омгоос ялгагдах өөрийн гэсэн шинж төрхтэйг генетикийн шинжилгээгээр тогтоожээ. Тухайлбал Олдохын талын тэмээ, Далай багийн хонь мах, ноосны ашиг шим өндөртэй, Гүр адуу хурдлах чадвар, уушигны багтаамж, цусан дахь уургийн агууламж илүү, эдгээр мал биеэ даасан омог үүлдэр болох боломжтой хэмээн тогтоожээ.
Нуугдмал ашиг шим өндөртэй мал сүргээ илрүүлж, шинжлэх ухааны үндэстэйгээр нутгийн мал сүргийнхээ генефондыг тогтоох ажлыг Дундговь аймгийн ХХАА- н газар өнгөрсөн хавар эхлүүлсэн. Дундговийн мал ашиг шим өндөр, чанартай хэмээн яригддаг ч шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоосон нь үгүй. Тиймээс мал аж ахуйн салбартаа шилмэл үүлдэр омгийн мал сүрэгтэй болох зорилтыг ийнхүү тавьжээ.
Өнгөрсөн хавар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг аль суманд ашиг шим өндөртэй ямар мал байгааг илрүүлэхээр 15 суманд ажилласан. Үүний дүнд Хулд сумын Олдохын талын тэмээ, Өндөршил сумын Гүр адуу, Сайнцагаан сумын Далай багийн хонины генетик тогтоцыг тодорхойлуулахаар болсон билээ. Энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус байгууллага өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр Олдохын талын тэмээ, Гүр адуу, Далай багийн хониноос генетик тогтоцын сорил авсан юм. Сорилын шинжилгээний явцад Гүр адууг Монгол, Дархад адуутай, Олдохын талын тэмээг Ханын хэцийн хүрэн, Ламын гэгээний улаантай, Далай багийн хонийг халх хоньтой харьцуулан судалж, дээрхи мал бие даасан үүлдэр омог болох боломжтойг ийнхүү тогтоосон байна.
“Ашиг шим өндөртэй гэдгийг нь шинжлэх ухааны үндэстэйгээр ингэж тогтоолгоно гэдэг эхний алхам. Цаашдын үр дүн нь Дундговь аймаг шилмэл малын үүлдэр омогтой болох явдал юм. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл үүлдэр омгийн сүрэгтэй болно гэдэг тун чухал бөгөөд генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, хөрөнгө хүч гарган ажиллах шаардлага орон нутагт бий” гэж ХХАА- н газрын Мал аж ахуйн албаны Эрчимжсэн мал аж ахуй, цөм сүрэг хариуцсан мэргэжилтэн Ж. Батбилэг хэллээ.
Энэ сарын сүүлчээр Дундговь аймгийн мал зүйчдийн зөвлөгөөн Мандалговь хотод болно. Энэ үеэр тус аймгийн мал үржлийн ажлын төлөвлөгөө, генетик тогтоцыг тодорхойлсон мал сүргээ омог болгох ажлын төлөвлөгөө зэргийг гаргаж батлах юм байна. Улмаар аймгийн Мал зүйчдийн холбоог байгуулж, тус холбоог аймгийн шилмэл мал сүрэгтэй болох ажилд дайчлан оролцуулахаар төлөвлөж байгаа гэв.

Т. Отгонтуяа