Шүлхийгээр өвчилсөн 250 гаруй малыг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг уг өвчний голомтын бүсийг тойруулан хамгаалалтын бүс тогтоох байдлаар эрүүл бүс дэхь 960 гаруй мянган малыг хамруулан хийгээд байна. Өнөөдрийн байдлаар эрүүл бүс дэх малын вакцинжуулалт дууссан. Мөн Сайнцагаан, Гурвансайхан сумын нутаг дахь голомтын бүсийн мал сүргийг вакцинжуулжээ.
Өнгөрсөн сард аймгийн ХХАА-н газар 500 мянга 500 тун вакцин хүлээн авсан. Үүний 20 мянган тунг нөөцөд авч үлдэн бусдыг нь 960 гаруй мянган малд тарьсан байна. Шүлхий өвчний голомт Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан сумын нутагт үүссэн бөгөөд голомтын бүсийг тойруулан эдгээр сумаас гадна Өндөршил, Хулд, Луус сумын мал сүргийг вакцинжуулжээ. Нэмж 95 мянган тун вакцин авснаар өвчний голомт дахь мал сүргийг вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар Өлзийт суман дахь голомтын бүсэд вакцинжуулалт хараахан дуусаагүй байгаа гэж Мал эмнэлгийн албаны дарга М. Хүүбаян хэллээ.
“Голомтын бүс дэхь малыг вакцинжуулахад шүлхийн нууц халдвартай байсан мал зарим айл өрхөд илэрч байна. Тэдгээрийг устгаж, заримд нь шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ дуусч, өвчилсөн мал эдгэснээс хойш 21 хоногт дахин өвчлөл илрээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ” гэлээ.
Өвчний голомтын 3 бүсэд нийт 190 өрхийн 141 мянга 358 мал хамрагдаад байгаа. Үүнээс 37 өрхийн 669 мал өвчилж, 255-ыг нь устгасан байна.

Т. Отгонтуяа