Судалгаа: Дэлхийн дулаарал газар тариалангийн гол бүс нутгуудын ургацад сөргөөр нөлөөлнө
БОСТОН. /tufts.edu/. Дэлхийн дулаарлын улмаас улаан буудай тариалдаг АНУ, Хятадын гол бүс нутгуудад ойрын хэдэн арван жилд 6-16 жил тутамд их ган болж, хэт халах төлөвтэй байгааг Европ, Америкийн цаг уурчдын судалгаа харуулжээ. Энэ нь дэлхий нийтийн хүнсний аюулгүй байдлыг бүхэлд нь дордуулна гэж Америкийн Тафтсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
724天