Амазон мөрний цутгалын усны түвшин 120 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БРАЗИЛИА, 2023
оны аравдугаар сарын 19 /Independent/. Бразилын Амазоны ширэнгэн ойн Рио-Негро голын усны түвшин 1902 оноос
хойших хамгийн доод түвшинд хүрч, улмаар олон арван завь голын голдиролд
гацжээ.
Манаус боомтын
захиргаанаас мэдээлснээр, Амазоны хамгийн гол цутгалуудын нэг болох энэхүү голын
усны түвшин 13.59 метрт хүрсэн нь 1902 оноос хэмжиж эхэлснээс хойших хамгийн
доод түвшин болж, 2010 онд бүртгэгдсэн өмнөх үзүүлэлтийг (13.63 метр) эвдсэн байна.
Манаус хот урьд хожид нүүрлэж байгаагүй ган гачигт нэрвэгдээд байна гэж Амазонас мужийн нийслэл болох тус хотын боомтын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Ган гачгийн улмаас Амазоны бүсийн 50 гаруй хотод онцгой байдал үүсээд байгаа бөгөөд олон зуун завь голын элсэн харгианд гацсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Аравдугаар сар
бол Амазон мөрний сав газрын ус татрах үеүүдийн нэг тул Засгийн газар голын
эргийн хотуудыг усны хомсдолд оруулахгүйн тулд арга хэмжээ авч эхэлжээ.
“Рио-Негро голын усны түвшин дахиад бага зэрэг доошилно. Түүхэн мэдээллээс үзэхэд, томоохон ган гачиг нь 10 дугаар сарын сүүлчээс 11 дүгээр сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг” гэж тус улсын Сансар судлалын үндэсний хүрээлэнгийн цаг уур судлаач Ренато Сенна ярьсан байна.