Афганистанд гуравдахь удаагаа дараалан газар хөдөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-10-15 15:06:53

КАБУЛ, 2023 оны аравдугаар сарын 15 /BBC/. Афганистаны баруун нутагт хоёр удаа хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алдсанаас хойш хэдхэн хоногийн дараа дахин газар хөдөллөө. 


АНУ-ын Геологийн албаны /USGS/ мэдээлснээр, Херат хотын ойролцоо 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь 6.3 км-ийн гүнд байжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.


Өмнөх газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлжээ.


Геологийн албаны мэдээллээр, хамгийн сүүлийн газар хөдлөлтийн голомт нь Афганистаны гурав дахь том хот болох Хератаас баруун хойд зүгт 30 км-ийн зайд байжээ.


Афганистанд газар хөдлөлт байнга болдог бөгөөд ялангуяа Евразийн ба Энэтхэгийн тектоник хавтангуудын уулзварын ойролцоо оршдог Хиндукуш уулын бүсэд олон удаа газар хөдөлсөн байна.



相关新闻