Энэтхэгт үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-05 16:49:07

ШИНЭ ДЕЛИ, 2023 оны аравдугаар сарын 5 /Reuters/. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт ширүүн борооны улмаас Хималайн нурууны нуур эргээсээ хальж, 14 хүн амиа алдаж, 102 хүн сураггүй болсон тухай пүрэв гарагт албаны хүмүүс мэдээлсэн байна.


Энэтхэгийн Сикким мужийн Лхонак нуурын ус лхагва гарагт эргээсээ хальж, хүчтэй үер буусны улмаас 22 мянган хүн үерийн гамшигт нэрвэгдээд байна гэж эрх баригчид мэдэгджээ.



Үргэлжлэн орж буй бороо, Тиста голын урсгал ширүүссэн, түүнчлэн олон зам, гүүр эвдрээд байгаа хүнд нөхцөлд эрлийн ажиллагааг явуулж байна” гэж Батлан ​​хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Улсын гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр, өнөөдөр буюу пүрэв гаргийн өглөөний байдлаар 26 хүн гэмтэж бэртэн, 102 хүн сураггүй болсны 22 нь армийн албан хаагчид байна. Мөн 11 гүүр үерт урсаад байна.


ANI мэдээллийн агентлагийн видео мэдээнээс харахад үерийн ус хүн ам суурьшсан газрууд руу урсаж, хэд хэдэн байшин нурж, армийн баазууд болон бусад байгууламжууд сүйдэж, машинууд усанд автжээ.


Сикким болон хөрш зэргэлдээ мужуудад ойрын хоёр өдөр ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул хөрсний гулгалт үүсэж, нислэгүүд саатаж болзошгүйг цаг уурын албанаас анхаарууллаа. Сикким муж болон Баруун Бенгалын Силигури хотыг холбосон гол зам эвдэрч сүйдэж харилцаа тасарчээ.

相关新闻