Афганистанд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-08 10:41:59

КАБУЛ, 2023 оны аравдугаар сарын 8 /France24/. Афганистаны баруун нутагт бямба гарагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван хүн амь үрэгдсэн тухай тус улсын Гамшгаас хамгаалах алба мэдээллээ.


320 хүн амиа алдсан тухай НҮБ урьдчилж мэдэгдсэн ба энэ тоог нягталж байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын шинэчилсэн мэдээлэлд үндэслэн Афганистаны эрх баригчид 100 хүн амиа алдаж, 500 хүн шархадсан тухай мэдээлжээ.


Херат мужийн Зенда Жан дүүргийн дөрвөн тосгонд газар хөдлөлт, түүний газар дараах чичирхийллийн улмаас олон арван байшин нуржээ.


АНУ-ын Геологийн алба мэдээлснээр, 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Херат хотоос баруун хойд зүгт 40 км-ийн зайд байжээ. Тус хотод утсан холбоо тасарсан тул гамшигт нэрвэгдсэн газраас дэлгэрэнгүй мэдээлэл авахад хүндрэлтэй болоод байнаХерат муж Ирантай хиллэдэг ба Афганистаны Фарах, Бадгис мужид чичирхийлэл мэдрэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.


Талибын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд сайдаар томилогдсон Абдул Гани Барадар газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ.



相关新闻