Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Найман жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, дүүрэг, яамдын болон харьяа агентлаг, байгууллагын бүртгэл, санхүү, эдийн засаг, татвар, нийгмийн даатгал, банк, статистикийн албаны 700 гаруй төлөөлөгч чуулж өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх аж.
2075 дня