Улсын хилээр мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх мөнгөн дүнг 15 сая төгрөг болгож нэмэгдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-20 09:14:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сараас Монгол Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой боллоо. Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан бол энэ дүнг 3 дахин нэмэгдүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг хэмээн ГЕГ-аас тайлбарлалаа.


Ташрамд дурдахад АНУ-ын хилээр 10.000 ам.доллар болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болдог. Харин ОХУ-д 3000 ам.доллар, БНХАУ-д 5000 ам.доллараас дээш хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт дурдах шаардлагатай байдаг аж.


 


Связанные новости