Баруун аймгийн иргэдийн давсны хэрэглээ даралт ихсэхэд нөлөөлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ, амьд явбал алтан аяганаас ус ууна гэж монголчууд ярьдаг. Эрүүл саруул, энх тунх байхыг бэлгэдэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөдөг. Гэтэл амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг бидний цөөхөн монголчууд жилд гурван хүн тутмынхаа нэгийг зүрх судасны өвчний улмаас, зургаан хүн тутмын нэгийг хавдраас болж нөгөө ертөнц рүү үддэг гэхээр санаанд багтамгүй өндөр тоо байгаа биз? Итгэмээргүй ч энэ бол үнэн.
2067 дня