Багцаар "Улаанбаатар Хивс"-ийн 20.500 ширхэг хувьцааг арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн
үнэт цаасны арилжаа болов.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт
52 компанийн 2.674.294 ширхэг хувьцааг 1.190.906.897.99 төгрөгөөр
арилжаалжээ
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
ADU |
ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА |
478,930 |
311,172,602 |
2 |
UBH |
УЛААНБААТАР ХИВС |
20,500 |
293,150,000 |
3 |
AIC |
АРД ДААТГАЛ ХК |
169,746 |
124,731,365 |
4 |
AARD |
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ |
68,609 |
122,748,558 |
5 |
APU |
АПУ |
162,137 |
98,332,259 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
BZIN |
Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК |
74,875 |
936,357,775 |
2 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
1,380,154 |
743,894,551 |
3 |
TCHB |
Тулгат чандмань баян ХХК |
41,052 |
586,466,420 |
4 |
MNET |
Ард секюритиз ХХК |
1,331,933 |
476,024,242 |
5 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
249,843 |
107,566,903 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр
гаргав.
Багцын арилжаа: 12 дугаар сарын 24-нд
болж, "Улаанбаатар Хивс" ХК-ийн 20.500 ширхэг үнэт цаас 293.150.000 төгрөгөөр
арилжаалсан байна.
№ |
Симбол |
Компанийн нэр |
Нэгж үнэ |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
UBH |
"Улаанбаатар хивс" ХК |
14.300 |
20.500 |
293,150,000 |
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:
12 дугаар сарын 23-27-нд болж, 4.600 ширхэг үнэт цаасийг 466.049.000 төгрөгөөр
арилжаалсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
BZIN |
"Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК" ХХК |
9,200 |
932,098,000 |
12 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн
үнэлгээ 2.646.282.985.177 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19191.9
нэгж болж өмнөх 7 хоногоос 1.59 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өнөөдөр,
12 дугаар сарын 30-нд I, II, III ангиллын 41 ХК-ийн 253.6 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 1.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр "Дархан
гурил тэжээл" (DAR+14.99%) болон "Тахь-ко" ХК (TAH+14.91%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун
чулуун" (ADL-15%) болон "Могойн гол ХК (BDL-14.99%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.64 хувиар өсөж, 19314.89
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.675.214.980.339 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.