"Женко тур бюро", “МЦХ”-ны хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 2-нд I, II, III ангиллын
23 ХК-ийн 26.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 254.330 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны
ханш буурсан байна.
Энэ өдөр
"Женко тур бюро (JTB+7.47%) болон "Монголын цахилгаан холбоо ХК
(MCH+3.7%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Хар тарвагатай" (TVT-12.68%) болон "Их барилга" ХК
(IBA-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.67 хувиар
буурч 19491.23 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 2.656.350.613.299 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.