"Дархан гурил тэжээл", "Инвескор ББСБ"-ын ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 27-нд I, II, III
ангиллын 29 ХК-ийн 167.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 619.135 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Дархан гурил тэжээл" (DAR+14.99%) болон "Инвескор
ББСБ" ХК (INV+12.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Дархан хүнс" (DHU-14.67%) болон "Нако
түлш" ХК (NKT-13.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.49 хувиар өсөж, 19191.9
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.646.282.985.177төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.