Дэлхийн шилдэг археологийн олдворыг Эрдэнэсийн сангаас үзэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-26 16:51:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь "Гол мод-II" Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас илрүүлсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимд дэлгэн байршуулаад байна.

Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдээд буй дээрх олдворыг Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй судалгааны багийн 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн юм.


Энэхүү “Гол мод II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүл “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэгээр нэрлээд байгаа юм. Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй бөгөөд энд дарж хүсэлтээ бүртгүүлэх боломжтой.

Связанные новости